Арилжааны тухай
Бирж нь бараа, түүхий эдийн зах зээлийн өнөөгийн нөхцөл боломж, онцлогоос шалтгаалан худалдагч, худалдан авагч талуудын бараа, түүхий эд худалдах, худалдан авах гэрээг үндэслэн төлбөр тооцоо хийж гүйцэтгэх буюу хоёр талт клирингийн зарчмаар төлбөр тооцоо, клирингийн үйлчилгээг үзүүлдэг.
Спот гэрээ
Спот гэрээ нь шууд арилжаалах гэрээ бөгөөд бараа түүхий эдийг тогтоосон үнээр биет байдлаар арилжаалах гэрээ юм.
Форвард гэрээ
Форвард гэрээ нь хугацаат гэрээ буюу бараа түүхий эдийг тогтоосон хугацаанд тохиролцсон нөхцлөөр биет байдлаар ирээдүйд нийлүүлж төлбөр гүйцэтгэх гэрээг хэлнэ.
Фьючерс
Бараа түүхий эдийг тогтоосон хугацаанд тохиролцсон үнээр ирээдүйд нийлүүлэх стандарт нөхцөл бүхий гэрээг нэг загварын буюу фьючерс гэрээ гэнэ.
Опцион
Бараа түүхий эдийг тоторхой хугацаанд тохиролцсон үнээр худалдан авах, худалдах эрх олгох хэлбэрийг хэлнэ.