Зураг

Д.Баярсайхан: Үнэгүйдэж буй малын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулна

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажил болон 2020 онд хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар Стратеги, судалгаа, хөгжлийн хэлтсийн захирал Д.Баярсайхантай ярилцлаа.

Дэлгэрэнгүй
Зураг

“МОНГОЛ МАЛЧИН” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА

Малчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг хангаж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэсээр иржээ. Гэвч малын тооны өсөлт, бэлчээрийн хомсдол, даац хэтрэлт, уур амьсгалын өөрчлөлт нь экологийн нөөцийн хязгаарлагдмал байдалд сөрөг нөлөөлөл, үүсгэж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх боломжийг хязгаарлаж эхэллээ. Мөн нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагатай уялдуулж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэх арга барилд өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох, малчдын оролцоо, үүрэг, хариуцлагыг улам бүр нэмэгдүүлэх шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна.   

Дэлгэрэнгүй
Зураг

"Цагаан сар-2020" Хямд махны үзэсгэлэн худалдаа

Үзэсгэлэн худалдаанд эрүүл ахуйн шаардлага хангасан үхэр, хонь, адууны махыг борлуулах бөгөөд 2019.02.01-ны өдрөөс 2019.02.23-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдаж байна.
Үнийн хувьд Хонины мах 6500-8500
Үхэрийн мах 8500-12000
Адууны мах 8500-11000 Хооронд худалдаалагдаж байна.

Дэлгэрэнгүй

Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны талаар захиргаа дотоод аудитын хэлтсийн захирал Б.Чулуунбаатар

Хан-Уул  дүүргийн Лавай төвд цагаан сарын өргөтгөсөн худалдаа 2 дугаар сарын 23 хүртэл болно. Энэхүү үзэсгэлэн худалдаанд нийт 25 хоршоо 13 малчин өрх 40 гаруй албан нэгжүүд оролцож байна 

Дэлгэрэнгүй

Шүлхийн вакцины цех ашиглалтад орлоо

Энэхүү вирусын вакцин үйлдвэрлэлийн цех ашиглалтанд орсноор шүлхийн вакцины өтгөрүүлгийг дотооддоо шингэлэн савлаж, гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх болон нэн яаралтай нөхцөлд богино хугацаанд шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэж байгаа юм.

Дэлгэрэнгүй
Зураг

Сар шинийн баярт зориулсан "Цагаан сар" үзэсгэлэн худалдаа болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Лавай худалдааны төв хамтран  2020 оны 02-р сарын 01-ний өдрөөс 02-р сарын 23-ний өдрүүдэд сарын хугацаанд Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
Зураг

Монголын Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар, “Русская кожа” нийгэмлэгийн захирал А.А.Низов нар гарын үсэг зурлаа

Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК болон ОХУ-ын “Русская кожа” нийгэмлэг хоорондын санамж бичиг”-т Монголын Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар, “Русская кожа” нийгэмлэгийн захирал А.А.Низов нар гарын үсэг зурлаа.

Дэлгэрэнгүй

“ӨВЛИЙН ИДЭШ” махны өргөтгөсөн худалдаа

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрүүдэд тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
Зураг

Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбооны тэргүүн З. Эрдэнэхуяг Монгол Улсын Төрийн дээд одон “Алтан гадас одон”-гоор шагнагдлаа

Хөдөө аж ахуйн бараа түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбооны тэргүүн, МЭТХХК -ны захирал З.Эрдэнэхуяг Монгол Улсын Төрийн дээд одон “Алтан гадас одон”-гоор шагнагдсаныг Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар 11 сарын 25-ны өдөр гардуулав.

Дэлгэрэнгүй
Зураг

Хөдөө аж ахуйн биржийн ажилчид хамт олон болон брокерууд өнгөрөгч амралтын нэг өдрийг спортлог өнгөрөөсөн байна.

Хөдөө аж ахуйн биржийн ажилчид хамт олон болон брокерууд өнгөрөгч амралтын өдрүүдэд гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн хоёр төрлөөр өрсөлдөж ялагчдаа тодруулсан байна. Хөдөө аж ахуйн биржийн Захиргаа дотоод аудитын хэлтсийн зохион байгуулсан энэхүү спорт өдөрлөгт Хөдөө аж ахуйн биржийн байнгын гишүүн буюу брокеруудын төлөөллүүд оролцсон нь энэ жилийн онцлох үйл явдал боллоо. Энэ өдөрлөгт нийт 5 багийн 45 гаруй залуус амралтын нэг өдрийг спортлог өнгөрөөсөн байна.

Дэлгэрэнгүй

Арьс ширний салбарынхан тулгамдсан асуудлаа хэлэлцэж байна

 Арьс ширний салбарт төрөөс баримталж буй бодлого,  Арьс ширний салбарын өнөөгийн байдал, чиг хандлага,  Инженерийн салбарын шинэчлэлийн бодлого, Арьс ширний үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашигт хийсэн судалгаа, Салбарын хөгжилд төр- шинжлэх ухаан- үйлдвэрлэгч байгууллагын үүрэг, хамтын ажиллагаа” сэдэвт үндсэн илтгэлүүд тавигдсан юм.

Дэлгэрэнгүй

Хөдөө аж ахуйн бирж Дэлхийн банкнаас батламж гардан авлаа

Экспорт Олон улсын Худалдааны төв, ХХААХҮЯ, ГХЯ, ЖДҮХС, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Канад Улсад суугаа ЭСЯ, Хөдөө аж ахуйн бирж  хамтран “Монголын өв соёлын өдрүүд 2019” соёл уламжлалаа сурталчлах, “Монголд үйлдвэрлэв” Монголын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг танилцуулах үйл ажиллагааг 4 сарын 23-наас 5 сарын 1-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан юм. Арга хэмжээ АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн 189 орны төлөөлөл байрлах төв цэг буюу Дэлхийн банкны үндсэн цогцолбор, Канад улсын Оттова, Торонто хотноо зохион байгуулагдсан.

 

    

Дэлгэрэнгүй

УРИЛГА

Засгийн газрын 2019 оны 285 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн хүн амын 2020 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэх, махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкны эх үүсвэрээр олгох зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх болсон тул, мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, мал эмнэлгийн гэрчилгээтэй махыг хэрэглэгчдэд хүргэх ажилд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд танилцуулга, хүсэлтээ ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй
Зураг

“Мах, хүнсний ногоо, цагаан идээ-2019” үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулагдлаа

Цаашид уг үзэсгэлэн худалдааг 10, 11-р сард  үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн зохиойн байгуулагчдын зүгээс үзэж байна.

Дэлгэрэнгүй
Зураг

515 мянган  адууны ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн арилжжээ

  Хөдөө аж ахуйн бирж нь боловсруулаагүй адууны ширийг бүртгэлжүүлэх зорилгоор  “Их зам транс” ХХК-ийн компанийн агуулахад итгэмжлэл олгож, байнгын гишүүн хөдөө аж ахуйн брокерын компаниудаар зуучлуулан 515 гаруй мянган адууны ширийг Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оруулаад байна.

Дэлгэрэнгүй

ХААБ: “ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооноос хамтран “ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны 9-р сарын 25-с 30-ны өдөр “ЛАВАЙ” худалдааны төвд зохион байгуулахаар боллоо. Үзэсгэлэн худалдаагаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж, малчдын гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан мах, цагаан идээ, хүнсний ногоог нийслэлийн иргэдэд дундын дамжлагагүй буюу зах зээлийн доод үнээр хүргэх зорилготой юм.

Дэлгэрэнгүй