Ихэнх нутагт цас багатай байгаа тул усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна

Сар шинийн өдрүүдэд нийт нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, явган шуургатай байсан, ойрын өдрүүдэд ч хүйтэн байгаа энэ үед малаа алсын бэлчээрт бэлчээхгүй, бага насны хүүхдээр мал хариулуулахгүй байх, хувийн бэлтгэлээ сайтар хангаж, дулаан хувцастай малаа хариулах зэргээр сонор сэрэмжтэй байхыг аймаг, орон нутгийн удирдлага, иргэд, малчдад зөвлөж байна.  

Дэлгэрэнгүй

Эрчимжсэн мал аж ахуйн салбарын оролцогч талуудын дунд зөвлөлдөх уулзалт боллоо

Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" үндэсний хөтөлбөрийг танилцуулах, хөтөлбөрийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэх зөвлөлдөх уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодыг оролцуулан  (2019.01.31) зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

Улаанбуудайн тонн тутамд 41000-45500 төгрөгийн урамшуулал олгоно

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 343.9 мянган га талбайд улаанбуудай тариалж, 428.6 мянган тонн ургац хураан авсан бөгөөд стандартын шаардлага хангасан 280 мянган тонн улаанбуудай нийлүүлсэн дүн гарчээ

Дэлгэрэнгүй

“Ноолуур” хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцогч талууд зөвлөлдөв

Хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банктай хийсэн гэрээний дагуу 2018 онд тус банкны санхүүжилтээр ноолуурын 20 үйлдвэрт 188.2 тэрбум төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгоод байна. Зээлд хамрагдсан дээрх үйлдвэрүүдийн ноолуур бэлтгэлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад түүхий ноолуур 584.2 тонн (1.3 дахин), самнасан ноолуур 124.9 тонн (1.6 дахин)-оор өссөн байна. Мөн самнах үйлдвэрлэлийн хүчин чадал 33.8 хувь, ээрэх үйлдвэрлэлийнх 28.6 хувь, сүлжих үйлдвэрлэлийнх 42.7 хувиар өсөж, 1544 ажлын байр шинээр нэмэгдсэн гэдгийг уулзалтын үеэр мэдээлэв.

Дэлгэрэнгүй

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК 1000 дахь удаагийн арилжааг зохион байгууллаа

2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөдөө аж ахуйн биржийн 1000 дахь удаагийн арилжаа амжилттай зохион байгуулагдлаа. Өнөөдрийн арилжаанд “МЭТУ” ХХК, “Ханбүргэд Хэнтий” ХХК, “Хаан Тэлмэн” ХХК, “Алтан шагай импэкс” ХХК зэрэг брокерийн компаниуд оролцлоо. 1000 дахь удаагийн арилжаанд оролцсон брокерын компаниудад Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар талархал илэрхийлж  өргөмжлөл гардууллаа.

Дэлгэрэнгүй

Энэ оноос малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байна

Хөдөө аж ахуйн бирж" ХХК нь нь энэ оноос "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоон"-нд шилжих ажлын хүрээнд малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан, эмийн үлдэгдэлгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан, гарал үүсэл нь баталгаажсан малын махыг хүнсний хэрэгцээнд гаргах, нядалгааны үеийн болон нядалгааны дараах гэмтэлгүй, тордолт хийсэн арьс ширийг үндэсний боловсруулах үйлдвэрт нийлүүлж ажиллах талаар  Мал эмнэлгийн ерөнхий газар,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг төрийн байгууллагатай хамтран бэлтгэл ажлыг хангаж байна. 

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо

УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94,5 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ч.Улаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдлоо.

Дэлгэрэнгүй

Видео мэдээ

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОГЧ БРОКЕРУУДАД ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ХОЁР ДАХ ӨДРӨӨ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дэлгэрэнгүй

Ихэнх нутгаар өвөлжилт хэвийн байна

12 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувь цасан бүрхүүл тогтоод байгаагаас Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Говьсүмбэр, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Баянхонгор, Архангай, Хэнтий аймгийн зарим сумын нутгаар 0-5 см, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 18 суманд 6-10 см, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган аймгийн 9 суманд 11-18 см зузаан цастай байна.

Дэлгэрэнгүй

“Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-ний хэрэгжилтийг дүгнэв

Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-нд Хөдөө аж ахуйн биржийн оролцоо, худалдаа, арилжааны байгууллагын мэргэжлийн үйл ажиллагааг явуулах арга замын тухай тус биржийн удирдлага, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгсөн.

Дэлгэрэнгүй

Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн арилжаанд оролцогч брокеруудад эрх олгох сургалт эхэллээ

Сургалтыг Хөдөө аж ахуйн бирж  ХХК, Санхүүгийн зохицуулах хороо, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч мэргэшсэн брокеруудын нэгдсэн холбоо  хамтран зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй

БРОКЕРЫН ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ЯВАГДАНА

Лхагва гараг буюу 2018 оны 12 дугаар сарын 19 нд Хөдөө Аж Ахуйн Бирж нь биржийн арилжааны зах зээлд оролцогчдод арилжаанд оролцоход шаардлагатай мэдлэг олгох, мэргэжлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилготой Брокерын эрх олгох сургалт зохион байгуулна.

Дэлгэрэнгүй

Ж.Сауле: Мах, сүүний анхдугаар аяныг хэрэгжүүлснээр хүн амын хүнсний хангамж тогтворжино

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле "Мах, сүүний анхдугаар аян"-ны зорилго, зорилт, аяны хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярьж байна.  

Дэлгэрэнгүй

ЖДҮХС, МХС, ТЭДС-гаас олгосон зээл төслийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо

Салбарын хууль эрх зүйг сурталчлах, хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хүний нөөцийг чадавхжуулах” сургалт боллоо. Энэхүү сургалтанд "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийг төлөөлөн мониторинг, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Н.Отгонгэрэл оролцжээ. 

Дэлгэрэнгүй

Гарал үүсэл тодорхой махны худалдаа ”Номин сүлжээ” дэлгүүрээр худалдаанд гарлаа

Махны худалдааны нээлтэд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар, Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Л.Даваасүрэн зэрэг албаны хүн, Номин тав трейд ХХК-ийн удирдлага, тус компанид махаа нийлүүлж буй хоршооны төлөөлөл оролцсон юм.         

Дэлгэрэнгүй

“Номин” хүнсний сүлжээ дэлгүүрээр эрүүл, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан мах худалдаалж эхэллээ

Махны худалдааны нээлтэд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар, Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Л.Даваасүрэн зэрэг албаны хүн, Номин тав трейд ХХК-ийн удирдлага, тус компанид махаа нийлүүлж буй хоршооны төлөөлөл оролцсон юм. 

Дэлгэрэнгүй