Web Design

Эрхэм зорилго

Бараа,түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжих оновчтой тогтолцоог бий болгох замаар оролцогчдод зах зээлийн бодит “ҮНЭ” хүргэхэд оршино

Search

Бидний зорилт

Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, Зах зээлд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, Ложистикийн төвийг бий болгох, дэд бүтцийг сайжруулах

support

Бидний үнэт зүйл

Нэр хүнд, Хариуцлага, Үнэнч шударга зарчим, Мэргэшсэн боловсон хүчин, Ёс зүй, Дэвшилтэт технологи, Багаар ажиллах чадвар

Арилжааны мэдээ

2018-02-09 өдрийн мэдээ

Барааны төрөл Хэмжээ Нэгж Дундаж үнэ (төгрөг)
Барааны төрөл

MAPIX

MAPIX нь “Mongolian Agricultural Price IndeX” буюу “Монголын хөдөө аж ахуйн барааны үнийн индекс” нэрийн товчлол бөгөөд биржийн индекс хэмээн ойлгож болно. Энэ нь сонгож багцалсан бүлэг барааны үнийг тусгай загвараар жигнэж тооцоолсон үнэ юм. Биржийн индекс нь сонгосон бүлэг бараа эсвэл салбар дахь барааны үнийг ерөнхий багцаар харах боломж олгодог. Энэхүү индексийг ойлгосноор инфляц, малчид тариаланчдын орлого зэрэг үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх, таамаглах боломжтой. Биржүүд индексийг тооцож мэдээлэхээс гадна түүнийг арилждаг. Энэ нь биржийн оролцогчдод ерөнхий болон салбарын инфляцыг харж эрсдлээ удирдах боломж олгодог. Бид биржийн индексийг арилжигдаж буй бүх бараагаар, мал аж ахуй болон газар тариалан зэргээр гаргаж мэдээллэж байх болно.


Шинэ Мэдээ

Зураг

Арилжааны тойм /2017.10.16/

2017 оны 10 дугаар сарын 16-ны байдлаар 128 удаа арилжаа зохион байгуулж 1227.3 тонн ямааны завод ноос , 6036.3 тонн ямааны ноолуур, 7848.0 тонн хонины ноос, 218.4 тонн тэмээний ноос, 1180.5 тонн хонины завод ноосыг тус тус арилжсан байна.

Дэлгэрэнгүй
Зураг

ФОРВАРД АРИЛЖААГ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРҮҮЛЛЭЭ

2011 онд Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хууль батлагдаж, Хөдөө аж ахуйн бирж 2013 онд байгуулагдсан бөгөөд зөвхөн спот гэрээний арилжаа зохион байгуулж ирсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн арилжаа спот болон үүсмэл санхүүгийн хэрэгсэл арилжих тусгай зөвшөөрлийг 9 сард Хөдөө аж ахуйн биржид олгосон. Үүний хүрээнд 2017 оны 12 сарын 19 өдөр анхны форвард гэрээний арилжааг Монгол улсад анх удаа Хөдөө аж ахуйн бирж зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Зураг

"Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн төлөөлөл “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо-2017” оролцож байна.

Тус арга хэмжээнд Хөдөө аж ахуйн биржийн төлөөлөл оролцож Монгол улсын хөдөө аж ахуйн гаралтай бараа түүний эдийн арилжааны зах зээлийн талаар танилцуулга хийж, тус зах зээлийн цаашдын хөгжил, чиг хандлга, түүхий эдийн арилжааны талаар олон улсын худалдан авагчидтай санал солилцов.

Дэлгэрэнгүй
Зураг

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь Үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авлаа.

Санхүүгийн зохицуулах хорооноос ХАА-н биржд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь олголоо. Энэхүү зөвшөөрөлийг авсанаар цаашдаа үүсмэл санхүүгийн хэрэгсэл Форвард , Фьючерс арилжаа биржээр арилжигдах боломжтой юм .

Дэлгэрэнгүй
Зураг

Онцгой байдлын ерөнхий газарт “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн хамт олон өөрсдийн нэг өдрийн цалингаа хандивлалаа.

Гал түймрийг унтраах үйл хэрэгт бүхий л нөөц, хүч чадлаа зориулан ажиллаж байгаа Онцгой байдлын ерөнхий газарт “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн хамт олон өөрсдийн нэг өдрийн цалингаа хандивлалаа.

Дэлгэрэнгүй
Зураг

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг 06 дугаар сарын 9, 10-ны өдөр Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг 06 дугаар сарын 9, 10-ны өдөр Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө.

Дэлгэрэнгүй

Хамтрагч байгууллагууд

Бид хамтрагчаа дээдэлж харилцан ашигтай хамтран ажилладаг болно.