Web Design

Эрхэм зорилго

Монголын хөдөө аж ахуйн салбарын бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжих оновчтой тогтолцоог бий болгох замаар малчид, хоршоодын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах, экспортын орлогыг өсгөх нөхцөлийг бүрдүүлнэ

Search

Бидний зорилт

Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, Зах зээлд оролцогчдын тоог нэмэгдүүлэх, Ложистгийн төвийг бий болгох, зах зээлийн дэд бүтцийг сайжруулах, Зах зээлийн хөрвөх чадварыг дээшлүүлэх, Компанийн засаглалыг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

support

Бидний үнэт зүйл

Нэр хүнд, Хариуцлага, Үнэнч шударга зарчим, Мэргэшсэн боловсон хүчин, Ёс зүй, Дэвшилтэт технологи, Багаар ажиллах чадвар

Арилжааны мэдээ

2018-10-17 өдрийн мэдээ

Барааны төрөл Хэмжээ Нэгж Дундаж үнэ (төгрөг)
Барааны төрөл

MAPIX

MAPIX нь “Mongolian Agricultural Price IndeX” буюу “Монголын хөдөө аж ахуйн барааны үнийн индекс” нэрийн товчлол бөгөөд биржийн индекс хэмээн ойлгож болно. Энэ нь сонгож багцалсан бүлэг барааны үнийг тусгай загвараар жигнэж тооцоолсон үнэ юм. Биржийн индекс нь сонгосон бүлэг бараа эсвэл салбар дахь барааны үнийг ерөнхий багцаар харах боломж олгодог. Энэхүү индексийг ойлгосноор инфляц, малчид тариаланчдын орлого зэрэг үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийх, таамаглах боломжтой. Биржүүд индексийг тооцож мэдээлэхээс гадна түүнийг арилждаг. Энэ нь биржийн оролцогчдод ерөнхий болон салбарын инфляцыг харж эрсдлээ удирдах боломж олгодог. Бид биржийн индексийг арилжигдаж буй бүх бараагаар, мал аж ахуй болон газар тариалан зэргээр гаргаж мэдээллэж байх болно.


Шинэ Мэдээ

Зураг

Өлгийн улаан омгийн ямааны үржлийн ажлын ололтыг хянан магадлав

Өлгийн улаан” омгийн ямаа нь Их нууруудын хотгор, Хархираа, Түргэний уулсын байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон, амьдрах чадвар сайтай, холын замд туувар даах чадамж өндөртэй, ноолуурын гарц сайн, нарийн микронтой, бие томтой байдгаараа Монгол үүлдрийн ямаанаас ялгаатай.

Дэлгэрэнгүй
Зураг

"Малчид хоршоод биржийн арилжаанд хэрхэн оролцох вэ" сургалт танилцуулга хийлээ

Хөдөө аж ахуйн биржийн Стратеги судалгаа, хөгжлийн хэлтсийн захирал Ж. Мягмарсүрэн, стратеги судалгаа, хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М. Хулан нар "Малчид хоршоод биржийн арилжаанд хэрхэн оролцох вэ" сэдэвт танилцуулга хийж хоршоод малчидтай санаа бодлоо солилцлоо.

Дэлгэрэнгүй
Зураг

“Монгол экспорт-2018” нэгдсэн арга хэмжээ аравдугаар сарын 17-21-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болно

Арга хэмжээний нээлт аравдугаар сарын 18-ны Пүрэв гарагт болох бөгөөд нээлтэд УИХ, Засгийн газрын төлөөлөл оролцож, "Монголын хаан ширхэгт" гэрчлэх тэмдгийг олгох гэрээнд гарын үсэг зурах, "OEKO TEX-100" олон улсын чанарын сертификат олгох ёслолын ажиллагаа тус тус болох юм. Энэ үеэр экспортын бүтээгдэхүүн, "Монгол экспорт" хөтөлбөрийн танилцуулга хийнэ.

Дэлгэрэнгүй
Зураг

Хоршоодын чадавхийг дээшлүүлэх, боломжийг сайжруулах талаар хэлэлцлээ

Хөдөө аж ахуйн хоршооллын форумд "Хөдөө аж ахуйн бирж"-ийг төлөөлж  Стратеги судалгаа, хөгжлийн хэлтсийн дарга Ж.Мягмарсүрэн  оролцож, хоршооны талаар төрөөс баримталж буй бодлого, хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ.

Дэлгэрэнгүй
Зураг

Ирэх сарын 6-нд “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” үндэсний чуулганыг зохион байгуулна

"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулганы үеэр инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн болж, үзэсгэлэнд оролцогчдын салбартаа шинээр бий болж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс шилдгийг шалгаруулж, эмхтгэл хэвлүүлнэ.

Дэлгэрэнгүй
Зураг

Аймаг дундын отрын бэлчээрийн даац, багтаамж 43 хувиар нэмэгджээ

Энэ онд манай орны нийт нутгаар зуншлага хэвийн, бэлчээрийн гарц сайн байсан төдийгүй аймаг дундын отрын бүс нутгуудын бэлцээрийн даац, багтаамж нийт дүнгээр өмнөх онтой харьцуулахад 43 хувиар нэмэгджээ.

Дэлгэрэнгүй
Зураг

Хураасан ургац дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байвал улаан буудай, гурил импортлохгүй

Ургац хураалтын ажлыг шуурхай, богино хугацаанд дуусгахад ажиллах хүч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Тиймээс ажиллах хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор цэргүүдийг ургац хураалтад дайчлахаар болж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уг ажлыг дааж авчээ.

Дэлгэрэнгүй

Хамтрагч байгууллагууд

Бид хамтрагчаа дээдэлж харилцан ашигтай хамтран ажилладаг болно.

Нийт хандалт

+

Энэ сард

Энэ долоо хоног

Өнөөдөр