Зураг

Брокерын эрх олгох сургалт зохион байгуулна

Санхүүгийн зохицуулах хороо болон Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч брокеруудын нэгдсэн холбоо, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК хамтран хөдөө аж ахуйн биржийн арилжааны зах зээлд оролцогчдод арилжаанд оролцоход шаардлагатай мэдлэг олгох, мэргэжлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилготой Брокерын эрх олгох сургалт зохион байгуулна.

Тус сургалт нь 2019 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэхүү сургалтаар санхүүгийн зах зээлийн бүтэц зохион байгуулалт болоод тус зах зээл дээр арилжаалагддаг санхүүгийн хэрэгсэл, үйлчилгээг танилцуулж, Хөдөө аж ахуйн зах зээлийн онцлогийг Хөрөнгийн зах зээлтэй харьцуулан зах зээлийн цаашдын чиг хандлагын талаар мэдлэг олгоно. 

Сургалтын бүртгэл: 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусна.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл
  • Анкет
  • 2 % цээж зураг (3x4 хэмжээтэй)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Эзэмшсэн мэргэжлийн диплом (Бакалавр болон түүнээс дээш)
  • Төлбөр төлсөн баримт (Гүйлгээний утга дээр овог, нэр, утасны дугаараа бичнэ)

Төлбөрийн мэдээлэл:

Төлбөрийг бэлнээр Хөдөө аж ахуйн бирж дээр авчирч өгнө үү

Сургалтын төлбөр: 250,000₮

Давтан шалгалт: 50,000₮

Хаяг:

Улаабаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 18А-1, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр /NAMAC building/ II давхар.

Утас:

  • 7010-8779
  • 9902-1896

Жич: Сургалтад хамрагдахдаа оюутнууд суралцаж буй их, дээд сургуулийн оюутны үнэмлэхээ авчирч, сургалтын төлбөрийн 30% хөнгөлөлт эдлэх боломжтой.