Зураг

ХААБ: “ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооноос хамтран “ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮН-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны 9-р сарын 25-с 30-ны өдөр “ЛАВАЙ” худалдааны төвд зохион байгуулахаар боллоо. Үзэсгэлэн худалдаагаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хоршоод, аж ахуйн нэгж, малчдын гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл чанарын шаардлага хангасан мах, цагаан идээ, хүнсний ногоог нийслэлийн иргэдэд дундын дамжлагагүй буюу зах зээлийн доод үнээр хүргэх зорилготой юм.