Зураг

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК нь арьс ширний арилжаа зохион байгуулна

             Монгол улсын засгийн газраас 2016-2020 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгагдсан  Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах бараа, түүхий эдийн нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, үндэсний  үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд  “Эмээлт” захад хуримтлагдаад байгаа боловсруулаагүй адууны ширний стандартад нийцсэн хэсэг, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах боломжийг бүрдүүлж, стандарт хангаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн дэл сүүлгүйгээр арилжаалахаар болсон.

             Уг ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь боловсруулаагүй адууны ширийг бүртгэлжүүлэн, “Их зам транс” ХХК-ийн компанийн агуулахад итгэмжлэл олгож, байнгын гишүүн хөдөө аж ахуйн брокерын компаниудаар зуучлуулан биржийн арилжааг зохион байгуулж байна.