Зураг

БРОКЕРЫН ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ ЯВАГДАНА

Лхагва гараг буюу 2018 оны 12 дугаар сарын 19 нд Хөдөө Аж Ахуйн Бирж нь биржийн арилжааны зах зээлд оролцогчдод арилжаанд оролцоход шаардлагатай мэдлэг олгох, мэргэжлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх зорилготой Брокерын эрх олгох сургалт зохион байгуулна. Тус сургалт нь лхагва гарагт эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сургалтаар санхүүгийн зах зээлийн бүтэц зохион байгуулалт болоод тус зах зээл дээр арилжаалагддаг санхүүгийн хэрэгсэл, үйлчилгээг танилцуулж, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн онцлогийг олон улсын хөрөнгийн зах зээлтэй харьцуулан зах зээлийн цаашдын чиг хандлагын талаар ойлголт өгнө. 
Холбоо барих утас: 9902-1896
Хаяг: Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, 18А-1, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр II давхар, "Хөдөө аж ахуйн бирж" ХХК"