Зураг

Нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоонд биржийн форвард арилжааг нэвтрүүллээ

"Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ" албан ёсоор        И-март Чингис сүлжээ дэлгүүрт нээлтээ хийж, гарал, үүсэл нь тодорхой, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан махыг хүнсний сүлжээнд нийлүүлж эхэллээ.



Загвар арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулахад "Мах импекс", "Мах маркет", "Эрд мийт", "Дархан меат фүүдс", "Булган мах маркет", "Баяндэлгэр хүнс" гэсэн махны үйлдвэр, "Хатант Интернэшнл" ХХК, "Дархан нэхий" ХК, "ДЦС-4" ТӨХК, "Номадс" сүлжээ ресторан, 58 дугаар сургууль гэсэн аж ахуйн нэгж, байгууллага, "И-март", "Номин", "Лавай", "Гүүд прайс" зэрэг аж ахуйн нэгж, байгууллага идэвх, санаачилгатай оролцож байна.