Зураг

МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭ, МӨШГИХ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР АРГА ХЭМЖЭЭ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх, “Үйлдвэржилт 21:100" үндэсний хөтөлбөрийн түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог сайжруулах, “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн”, “Мах, сүүний анхдугаар аян”-ны хүн амыг эрүүл хүнсээр хангах зорилтыг тус тус хангах зорилгоор тодорхой арга хэмжээ хэрэгжүүлж эхэллээ.
"Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний хүрээнд: 

 Мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан малыг бэлтгэж байгаа эсэхэд хяналт тавьж, баталгаажуулна.

Бэлтгэсэн малыг стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан мал төхөөрөх үйлдвэрт, нядалгааны үеийн гэмтэлгүй, тордолт хийсэн арьс ширийг үйлдвэрт нийлүүлнэ.             

    Гарал үүсэл нь баталгаажсан махыг хүнсний томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвөөр нийтийн хэрэгцээнд, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалт хийдэг сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын хоолны газарт нийлүүлэх ажлыг зохион байгуулна.

   

"Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатар хэлж байна.

 

   

    2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 15-н хүртэл үргэлжлэх загвар арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн бирж ХХК, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, аймгуудын ЗДТГ, ХХААГ, Монголын махны холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Ногоон алт, малын эрүүл мэнд төсөлтэй хамтран зохион байгуулж байна. 
Арга хэмжээнд мах төхөөрөх болон боловсруулах үйлдвэр, мах, махан бүтээгдэхүүн борлуулдаг худалдаа, үйлчилгээний төв, дэлгүүр, супермаркет, түүгээр үйлчилдэг цэцэрлэг, сургууль, ажилчдын хоолны газар зэрэг аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хүсэлтээр хамрагдаж боломжтой. Гол нь иргэд, олон нийтэд чанар, аюулгүй байдлаа баталгаажуулсан мах, махан бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүнээр үйлчлэх нь нийгмийн хариуцлагаа ухамсарласан үйлдэл бөгөөд бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нэг арга гэж харах хэрэгтэй.
"Таны ширээнд-эрүүл, чанарын баталгаатай мах уриатай арга хэмжээ"-нд одоогийн байдлаар Мах импекс, Мах маркет, Эрдмийт, Дархан меат фүүдс, Булган мах маркет, Баяндэлгэр хүнс гэсэн махны үйлдвэр, ноос ноолуурын Хатант Интернэшнл, арьс ширний Дархан нэхий ХК, ДЦС-4 ТӨХК, Номадс сүлжээ ресторан, 58 дугаар сургууль гэсэн аж ахуйн нэгж, байгууллага, E-mart, Номин, Лавай, Гүүд прайс гэсэн хүнсний сүлжээ дэлгүүр нэгдээд байна. 


"Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний хүрээнд мал төхөөрөх болон арьс ширний үйлдвэр, малчдын хоршоо, хүнсний сүлжээтэй форвард гэрээ байгуулах ажиллагаа өнөөдөр (2018.10.31) Хөдөө аж ахуйн бирж дээр боллоо.  
Өнөөдрийн ажиллагаанд:
И-Март-“Баяндэлгэр хүнс” ХХК-тай гэрээ 
Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо-Хөдөө аж ахуйн бирж - “Дархан меат фүүдс” ХХК хамтран ажиллах бичиг
“Булган мах маркет” ХХК- Хөдөө аж ахуйн бирж- Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран ажиллах санамж бичиг
"Дархан нэхий” ХХК - “Баян дэлгэр хүнс” ХХК хамтран ажиллах санамж
Good price ХХК-“Мах импекс” ХХК-тай гэрээ
58 дугаар сургууль-“Мах импекс” ХХК , “Мах маркет” ХХК-тай гэрээ 
Лавай хүнсний зах-Монголын бэлчээр ашиглалтын холбоо хамтран ажиллах санамж бичиг 
Номадс сүлжээ рестран -"Мах маркет" ХХК-тай гэрээ 
Ховд аймгийн Мөст сумын "Алтайн уулсын оргил" - "Хатант интернэшнэл" ХХК-
тай форвард арилжааны гэрээ тус тус байгуулж, мал, мах, арьс ширэн түүхий эдийг найдвартай, тогтвортой нийлүүлэхээр болж байна. 
Хөдөө аж ахуйн бирж нь "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний нэг оролцогч тал бөгөөд малчдын хоршоо, арьс ширний үйлдвэр, махны үйлдвэр, худалдаа, нийтийн хоолны байгууллагуудын эрэлт нийлүүлэлт, нөөцийн судалгааг гаргаж арилжааг төлөвлөх үүрэгтэй. Малчдын хоршоо нь биржийн захиалгын дагуу шаардлага хангасан малыг бэлтгэн нийлүүлэх юм.