Зураг

Аймаг дундын отрын бэлчээрийн даац, багтаамж 43 хувиар нэмэгджээ

Монгол Улсын Засгийн газраас мал сүргийг байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор нийт 783.3 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, нийт 9 аймаг дундын отрын бүс нутгийг байгуулсан байдаг. 

Энэ онд манай орны нийт нутгаар зуншлага хэвийн, бэлчээрийн гарц сайн байсан төдийгүй аймаг дундын отрын бүс нутгуудын бэлцээрийн даац, багтаамж нийт дүнгээр өмнөх онтой харьцуулахад 43 хувиар нэмэгджээ.

Бэлчээрийн төлөв байдалд хийсэн судалгаагаар аймаг дундын нийт отрын бүсүүдэд хонин толгойд шилжүүлснээр 700 мян/толгой мал өвөлжүүлэх боломжтой байна.